Posts

Showing posts from July, 2024

ГЕРЕГИЙН УЛС ТӨРИЙН СЭТГЭГЧ ПОЛИБИ "ДЭЛХИЙ ДАХИНЫ ОЙЛЛОГО ТҮҮХ"

Image
  ГЕРЕГИЙН СЭТГЭГЧ ПОЛИБИ Полиби  ( Герег хэлээр:  Πολύβιος,  Латин хэлээр:    Polybius ;  МЭӨ 200 оны орчим Аркади, Мегалопол хот  —  МЭӨ 120 оны орчим мөн тэнд ) —  болбоос эртний Герегийн түүхч, төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин, МЭӨ 220-МЭӨ 146 онуудын хооронд Ром, Герег, Македони, Бага Ази болон бусад бүс нутгуудад өрнөсөн үйл явцыг нэг бүрчлэн хураан өгүүлсэн 40 дэвтэр бүхий  « Дэлхий дахины ойллого түүх » ( « The Histories » ) нэрт бүтээлийг зохиогч нэгэн юм. Харамсалтай нь, энэхүү бүтээлээс өнөө бидний үед ердөө 5 дэвтэр нь уламжлагдан иржээ. Полиби хот-улсдаа нэр нөлөө бүхий язгууртны гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг Ликорт ( Lycortas ) нь Ахэйн Холбоонд томоохон албан тушаал үүрэглэсэн нэгэн байв. Ликорт холбоотны морин цэргийн командлагч, стратегич, туслах армийн жанжин, элчин сайд зэрэг албыг хашиж байсан түүхтэй. Полибийн эцэг Ликорт улс төрийн үзэл бодлын хувьд Ахейн Холбоо бие даан оршин тогтнох ёстой гэдэгт хат...

РОБЭРТ МИХЕЛЬС "ОРЧИН ҮЕИЙН АРДЧИЛЛЫН НӨХЦӨЛ ДЭХ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН СОЦИОЛОГИ: ХАМТЫН АМЬДРАЛЫН ЯВЦАД ҮҮСЭХ ОЛИГАРХИ ХАНДЛАГЫН СУДАЛГАА"

Image
  РОБЭРТ МИХЕЛЬСИЙН ТАЛААРХ ӨЧИЛ Вилхэлм Робэрто Эдуард Михельс (1876-1936 он) - болбоос Герман-Италийн улс төр судлаач, нам судлалыг үндэслэгчдийн нэг болно. 1911 онд бичсэн «  Орчин үеийн ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи: Нийгмийн олигархи хандлагын судалгаа » нэрт бүтээлээрээ шинжлэх ухааны ертөнцөд нэр олсон. Михельс хүн төрөлхтөний нийгмийн харилцааг судлах явцдаа шууд ардчилал, олон түмний ноёрхлыг нийгмийн практикт хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үр дүнд нь олон түмнээс сонгогдож, тэдний эрх ашгийг төлөөлсөн тооны хувьд цөөн, улс орныг удирдан чиглүүлэх үүрэгтэй хүмүүс гарч ирдэг зүй тогтолтой.  Гэвч улс төрийн нам үүссэнээр мөнөөхөн цөөн тоот хүмүүс олон түмнээс хөндийрч, өөрсдийгөө хаагдмал, түгжигдмэл давхарга болгон хувиргадаг байна. Үүнийг Михельс « олигархийн төмөр хууль, зүй тогтол » хэмээн оночилжээ. Удирдлагын чиг үүрэг илүү мэргэшсэн шинжтэй болж, олон нийт хүчтэй засагт татагдаж, харизм түгээмэлжих болсноор олигарх...