СҮН ЯТСЭН "УЛС БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ"
СҮН ЯТСЭН (1866-1925 он) – болбоос Хятадын улс төрийн зүтгэлтэн, Манж Чин улсын ноёрхлоос Хятад үндэстнийг чөлөөлөх зорилго бүхий хувьсгалт байгууллага – Нэгдсэн холбоо, Хятадын сэргэн мандалтын холбоог үүсгэн байгуулагч нэгэн. Сүүлд түүний чармайлгаар Хятадын үндэсний нам (Жүнго Гоминдан) байгуулагдсан нь өнөөдрийг хүртэл Бүгд Найрамдах Хятад У лсад оршин байна. 1911 оны хувьсгал ялсны дараа Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын түр ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сүн Ятсэн хүн төрөлхтний улс төрийн сэтгэлгээний түүхэнд ардын гурван зарчим, таван эрх мэдлийн үндсэн хуулийн үзэл санааг асаасан гэдгээр нэр цолгорч үлдсэн байдаг. Ардын гурван зарчимд үндэсний үзэл санаа, ард түмний сайн сайхан байдал, ардын эрхт засгийн зарчим багтдаг байна. Үндэсний үзэл санаа нь Хятадын бүх үндэстний эрх тэгш байдал болон империализмийн эсрэг тэмцлийн үзэл санаагаар илэрдэг байна. Харин ард түмний сайн сайхан байдал нь хөдөө аж ахуйн шинэтгэл хийх, улс орноо аж үйлдвэржүүлэх са...