ГЕРЕГИЙН УЛС ТӨРИЙН СЭТГЭГЧ ПОЛИБИ "ДЭЛХИЙ ДАХИНЫ ОЙЛЛОГО ТҮҮХ"
ГЕРЕГИЙН СЭТГЭГЧ ПОЛИБИ Полиби ( Герег хэлээр: Πολύβιος, Латин хэлээр: Polybius ; МЭӨ 200 оны орчим Аркади, Мегалопол хот — МЭӨ 120 оны орчим мөн тэнд ) — болбоос эртний Герегийн түүхч, төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин, МЭӨ 220-МЭӨ 146 онуудын хооронд Ром, Герег, Македони, Бага Ази болон бусад бүс нутгуудад өрнөсөн үйл явцыг нэг бүрчлэн хураан өгүүлсэн 40 дэвтэр бүхий « Дэлхий дахины ойллого түүх » ( « The Histories » ) нэрт бүтээлийг зохиогч нэгэн юм. Харамсалтай нь, энэхүү бүтээлээс өнөө бидний үед ердөө 5 дэвтэр нь уламжлагдан иржээ. Полиби хот-улсдаа нэр нөлөө бүхий язгууртны гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг Ликорт ( Lycortas ) нь Ахэйн Холбоонд томоохон албан тушаал үүрэглэсэн нэгэн байв. Ликорт холбоотны морин цэргийн командлагч, стратегич, туслах армийн жанжин, элчин сайд зэрэг албыг хашиж байсан түүхтэй. Полибийн эцэг Ликорт улс төрийн үзэл бодлын хувьд Ахейн Холбоо бие даан оршин тогтнох ёстой гэдэгт хат...